Зорчих хөдөлгөөн хязгаарласан сумдыг танилцуулж байна
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсэж байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 19 аймгийн 125 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
- Архангай аймгийн 6 сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Өндөр-Улаан, Хотонт, Эрдэнэбулган
- Хөвсгөл аймгийн 8 сум буюу Галт, Баянзүрх, Шинэ-Идэр, Хатгал тосгон, Тариалан, Чандмань-Эрдэнэ, Төмөрбулаг, Бүрэнтогтох
- Булган аймгийн 7 сум буюу Хангал, Дашинчилэн, Рашаант, Баяннуур, Баян-Агт, Хялгант
- Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Эрдэнэ
- Сүхбаатар аймгийн 5 сум буюу Онгон, Наран, Баяндэлгэр, Сүхбаатар, Дарьганга
- Баянхонгор аймгийн хэмжээнд 20 сум
- Хэнтий аймгийн 18 сум
- Дорнод аймгийн 2 сум буюу Сэргэлэн, Баяндун
- Ховд аймгийн 3 сум буюу Цэцэг, Булган, Мөнххайрхан сум
- Дундговь аймгийн 9 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Гурвансайхан,
- Дорноговь аймгийн 2 сум буюу Айраг, Даланжаргалан
- Сэлэнгэ аймгийн 4 сум буюу Хүдэр, Алтанбулаг, Мандал, Ерөө
- Увс аймгийн 7 сум буюу Улаангом, Өндөрхангай, Баруунтуруун, Завхан, Наранбулаг, Сагил, Давст
- Орхон аймгийн 2 сум буюу Баян-Өндөр, Жаргалант сум
- Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол
- Баян-Өлгий аймгийн 3 сум буюу Улаанхус, Ногооннуур, Булган
- Завхан аймгийн 4 сум буюу Дөрвөлжин, Тэлмэн, Сонгино, Цэцэн-Уул,
- Говь-Алтай аймгийн 4 сум буюу Хөхморьт, Цээл, Төгрөг, Чандмань
- Өмнөговь аймгийн 15 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.