Коронавирусийн “Дельта” хувилбар дэлхий даяар давамгайлж байна

“Дельта” гэж нэрлэсэн коронавирусний омог дэлхийн улс орнуудад зонхилох хувилбар болж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.
“Энэ хувилбар нь илүү халдвартай тул дэлхий даяар эрчимтэй тархаж байна” гэж ДЭМБ-ын ахлах судлаач Сумия Сваминатан хэллээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, “Дельта” хувилбарыг анх Энэтхэгийн Нагпур хотод 2020 оны 10 дугаар сарын эхээр илрүүлсэн бөгөөд одоо дэлхийн 80 гаруй оронд тархжээ.
Москва хотын дарга Сергей Собяниний хэлснээр, Оросын нийслэлд “Ковид-19”-тэй өвчтөнүүдийн 90 орчим хувь нь чухам “Дельта” хувилбараар халдварласан байна. Уг хувилбараар битүү орчимд халдварлах магадлал 60 хүртэл хувь, задгай газарт 40 хүртэл хувь байна гэж Оросын шадар сайд Татьяна Голикова мэдээлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *