Өнөөдөр 40 сая төгрөгийн хонжвортой НӨАТ-ийн тохирол болно

НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол өнөөдөр /2021.06.20/ болох бөгөөд Боловсрол телевиз орон даяар шууд дамжуулах аж.

Тавдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой юм.

Энэ тохиолдолд НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой бөгөөд энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байх аж.

 


Эх сурвалж: Татварын алба

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *