“НАЙЗУУД” цувралын үзэгчдийн хайртай жүжигчин хорт хавдрын хожуу үеэр шаналж байна
Өнгөрсөн сард HBO MAX сувгаар алдарт Найзууд цувралын жүжигчид эргэн нэгдэж, нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлж буй анги цацагдаж, 20 жил хүлээсэн хүлээс тайлагдаад байсан билээ.
Тэгвэл энэ үеэр тус цувралын гол дүрүүдээс гадна олон өөр уран бүтээлч, туслах дүрүүд хүрэлцэн ирж үзэгчдийг баярлуулаад байсны нэг нь бүхэл арван бүлгийн турш кофу шопын эзэн Гантерын дүрээр гардаг жүжигчин Жеймс Майкл Тайлер байсан.
Тэрээр хүндэтгэх шалтгаанаар зураг авалт болж буй газраас хол байна хэмээгээд үзэгчид болон шоуны гол дүрүүдтэй цахимаар дамжуулан мэнд мэдэлцсэн билээ.
Харамсалтай нь жүжигчин Жеймс Майкл Тайлер түрүү булчирхайн хорт хавдарын 4 дүгээр зэрэг хүртлээ хүндрэн өвдсөнөө өнөө өглөө олон нийтэд мэдэгдлээ.
Олны хайрыг татсан, хачин жигтэй Гантерын дүрээрээ үзэгчдийн сэтгэлд тодхон үлдсэн жүжигчин маань уг өвчинтөйгөө багагүй хугацаанд тэмцсээр ирсэн ч ийн өдөр ирэх тусам хүндэрсээр байгааг учирлан тайлбарлаж байлаа.
Ямартай ч түүнд сайн сайхан, эрүүл энхийг ерөөцгөөе.