Эмийн хөнгөлөлтийн тухай асуудлыг УИХ хэлэлцэнэ
Халдвар авч гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд өөрсдөө эм, эмийн бүтээгдэхүүнээ худалдан авч, халдварын улмаас гарч буй санхүүгийн хэрэгцээг бүгдийг өөрөөсөө гаргаж байгаа.
Харин энэ нь ЭМД төлдөг иргэдэд шударга бус, тохиромжгүй зүйл хэмээн ард иргэдийн дунд бухимдал үүсэж, улсаас эмийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэт наад захын арга хэмжээ авахыг шаардаж эхэлсэн билээ.
Тэгвэл уг асуудлын дагуу энэ долоо хоногийн сүүлээр УИХ хуралдаж, орлого багатай айл өрх, иргэдэд эмийн хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцэх болжээ.