ШИЙДВЭР: Гандан хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгоно
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь түүхэн өөрчлөлт гэж хэлж болно.
Улаанбаатар хотын 1.5 сая иргэний амьдрал, нийгэм, эдийн засагт томоохон ахиц авчирна гэж бодож байна. Тодруулбал, эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, эрх зүйн шинэчлэлийг хийхэд түлхэц болно. Нийслэл хотыг олон төвт болгох, дагуул хотын бүтээн байгуулалтыг хийх зэрэг олон зүйлийн үндэс нь уг хууль юм.
Мөн Гандан хийд орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгох тогтоолыг Засгийн газраас гаргасан. Гандан хийдийг автомашингүй бүс болгоход онцгой анхаарах ёстой бөгөөд тухай орчныг уламжлалт хэв маягаа хадгалсан аялал жуулчлалын төв болгох ёстой гэж хотын удирдлагууд үзэж байгаа” гэв.