“Коронавирусийн тохиолдол буурвал ирэх сарын 20-ноос хойш орон нутгийн НААДМЫГ ТЭМДЭГЛЭХ БОЛОМЖТОЙ”
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар цахим наадмаа хугацаанд нь хийх шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: Улсын баяр наадмыг нийслэл хотод тэмдэглэнэ. Ингэхдээ хугацаанд нь үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр хэвээр байгаа. Харин орон нутаг аймаг сумдын наадам тэмдэглэх талаар зарим сайд нар санал гаргасан.
Өвчнийг нөхцөл байдал, тохиолдлын тоо мэдээллийг харгалзаж, халдварын тоо буурвал долдугаар сарын 20-ноос хойш аймаг сумдын баяр наадмыг тэмдэглэх боломжтой. Ингэхдээ зөвхөн УОК-ийн эрсдлийн үнэлгээг хийгдсэний дараа аймаг орон нутгийн наадмыг зохион байгуулах чиглэлийг Засгийн газрын хуралдаанаас өглөө.