ХХМТГ-ын Д.Болор-Эрдэнэ дарга аа, АЖЛАА ХИЙ

Шилэн кабелийн хамгийн өргөн сүлжээ болох IPTV үйлчилгээнүүд хэргэлэгчдээ бухимдуулж, улмаар тэднээс ирж буй гомдол маргааны асуудал гаарсаар байна.
Энэ асуудлыг “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-д заасны дагуу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ) хариуцан ажиллах чиг үүрэгтэй ажээ. Гэсэн хэдий ч ХХМТГ нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарлуу (ШӨХТГ) хяналт тавиулахаар шилжүүлжээ.
Харин ШӨХТГ-т хяналт тавих эрх хуулиар олгогдоогүй тул тухайн IPTV үйлчилгээ эрхлэгч компаниуд шаардлагыг хүлээж авахгүй байгаа нөхцөл байдал үүссэн байна. Тодруулбал, ШӨХТГ нь Харилцаа холбоооны тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах газраас баталсан “Олон суваг дамжуулах үйлчилгээний журам”-ын хэрэгжилтэд хянат тавих эрх бүхий байгууллага биш ажээ.
Харилцаа холбооны тухай хуульд зааснаар: “9 дүгээр зүйл.Зохицуулах хорооны бүрэн эрх 9.1.Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.12.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ” гэж заажээ.
IPTV хэрэглэгчдийн зүгээс ирж буй гомдлууд нь ихэнхдээ
1. Төлбөр нэмэгдэх тухай мэдээллээ ил тод илгээдэггүй, гэнэт нэмэх тохиолдол
2. Дэлхийд үнэгүй гардаг гадаад сувгуудыг төлбөртэй гаргаж буй асуудал
3. Лавлах төв утасныхаа санал гомдлыг хүлээн авдаг ч тэр бүр шийдэж чаддагүй өнөөх л “Төхөөрөмжөө асаагаад унтраана уу”, “Бид эргээд холбогдоно” гэх мэдээллээр амыг нь тагласаар иргэд дөжирчээ.
Энэ мэт олон буглаатай асуудлаас бултаж, хуулиар олгогдсон эрхгүй ШӨХТГ-луу ажлаа “тохож” буй ХХМТГ гомдол, маргаан тасрахаа больсон IPTV үйлчилгээнүүддээ анхаарал хяналтаа тавьж, үүргээ биелүүлэх хэрэгтэй байна.
Олон асуудлыг “өөхшүүлсээр” IPTV эхнээсээ монопол компаниуд болж эхэлж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Д.Болор-Эрдэнэ та уг асуудлыг хяналтандаа авч, хуулийн дагуу өөрт оноогдсон үүрэгт ажлаа хийнэ үү.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link