Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг наймдугаар сард зохион байгуулна

Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой асуудлаар БШУЯ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Энэ жилийн долдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах байсан ЭЕШ-ыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах шийдвэрийг яамнаас гаргаж байна.

Шалгалт өгөхөөр бүртгэгдсэн 44 мянга гаруй хүүхдээс нэгдүгээр хавьталтай ойрхон гэсэн 1,500 хүүхэд тогтоогдсон. Эдгээр хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй байх эрсдэл үүссэн учраас ийм шийдвэр гаргалаа.

ЭЕШ-ыг улсын хэмжээнд 9,620 багш зохион байгуулдаг. Эдгээр багшийн тодорхой хувь нь халдвар авсан. Улаанбаатар хотоос 21 аймагт 66 багш ЭЕШ зохион байгуулдаг. Эдгээр багшийн 10 орчим нь халдвар авсан. ЭЕШ зохион байгуулах боломжгүй гэсэн үг. 40,620 хүүхдээс 21 аймагт ирж ЭЕШ-д орох 7,600 орчим хүүхэд бий. Тиймээс өнөөдрийн байдлаар есөн аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зарлаж, сумаас аймаг, аймгаас сум руу зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30 хүртэл хаагаад байгаа. Ийм олон нөхцөл үүссэн учраас ЭЕШ-ийг хойшлуулж байна.

Долоодугаар сарын 10-нд яг хэдний өдөр ЭЕШ авахыг зарлана” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *