ШУУРХАЙ: Хөл хорио тогтоохгүй, саун, фитнесийн үйл ажиллагааг ХЯЗГААРЛАЛАА
Улсын Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, чийрэгжүүлэлтийн төв буюу фитнес, бассейныг үйл ажиллагааг зургаадугаар сарын 24-нөөс эхлэн 10 хоног хязгаарлахаар болсон байна.
Мөн хоол үйлдвэрлэл опоогийн байдлаар зөвхөн хүргэлтээр үйлчилж буй. Үүнийг мөн 10 хоногийн хугацаагаар сунгажээ.
Харин хот хоорондын хөдөлгөөнийг зогсоохгүй, хатуу хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэжээ.