Нийт 15 хайрцаг Pfizer вакцин авчирчээ

МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг өчигдөр буюу зургаадугаар сарын 23-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд ачаа тээврийн нислэг үйлджээ.

Уг нислэгээр 15 хайрцаг, 458кг Pfizer вакциныг тусгай горимын дагуу тээвэрлэн авчирсан тухай тус компаниас мэдээллээ.

Япон Улсын Засгийн газар манай улсад 21.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 2.35 сая орчим тун Pfizer вакциныг нийлүүлэхээр болсноос эхний 84,240 тун вакциныг зургаадугаар сарын 16-нд хүлээж авсан юм.

 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *