ЭМЯ: 2366 тохиолдол илэрч, 13 хүн нас барснаас 3 нь 30-39 насныхан байжээ
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 2366 тохиолдол илэрлээ. Хөдөө орон нутагт 879 тохиолдол бүртгэгдлээ. 30-34 насныхан хамгийн өндөр байна.
Мөн сүүлийн хоногт 13 хүн нас барлаа. Нас барсан 3 хүн 30-39 насны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэд байжээ. Ингэснээр коронавирусийн нэн хүндрэлээс болж нам барсан хүний тоо 482 хүрлээ.