|

“Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй хүний зардал 7.7 сая төгрөг байхаар баталсан“

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ковид19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр Ковид19-ийн халдвартай өвчтөнүүдэд зарцуулагдах шинэчилсэн төсвийг танилцууллаа.

Тэрбээр “Анх батлагдсан 8 сая төгрөг нь 28 хоног эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлэх хүн дээр гаргасан тооцоо байсан. Одоо эмнэлзүйн шинж тэмдэгтэй уялдуулан тарифыг шинэчлэн батлуулсан.

Өөрөөр хэлбэл хөнгөн өвчтөн зарцуулах төсөв нэг сая 50 мянга төгрөг байгаа бол хүндэвтэр, хүнд өвчтөнийг гурван сая 500 төгрөгөөр эмчлэх тооцоо гарсан. Харин маш хүнд буюу сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй хүний зардал 7.7 сая төгрөг байхаар баталсан.

Үүнд эм, эмнэлгийн хэрэгсэлийн зэрэгцээ эрчимт эмчилгээний зардал, ажилчдын цалин багтаж байгаа” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *