Одоогийн байдлаар 9 байгууллага УОК-ийн шийдвэрийг дагахгүйгээ МЭДЭГДЛЭЭ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан өнгөрсөн 15 сарын хугацаанд УОК, Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэн дагаж бүсээ чангалсаар ирсэн билээ.  Харин өнөөдрөөс эхлэн есөн нэр бүхий байгууллага шийдвэрийг дагахгүй гэдгээ УОК-т мэдэгдлээ.

Тодруулбал, өчигдөр /2021.06.23/ УОК-ийн цахим хуралдаанаар хоол үйлчилгээний байгууллагууд зөвхөн хүргэлтээр үйлчилэх чиглэлийг дахин 10 хоног сунгасан юм. Гэтэл  үүнийг “Takesen miso ramen” хоолны газар дахин хөл хориулж чадахгүй хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргав.

Үүнийг дагаж найман аж ахуй нэгжүүд нэгдэн, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллахаа албан ёсоор цахим хуудсаараа дасжуулан мэдэгдлээ.

Жишээ нь “Zoma kitchen & bar” хоолны газар  мэдэгдэлдээ:

“Халдварын тоо ихсэж байгааг бидний үйл ажиллагаатай холбон тайлбарлаж, хязгаарлалтууд хийж байгаа нь оновчгүй төдийгүй үнэнд нийцэхгүй байна. Сонгууль болон одон медаль гардуулснаас хүний бөөгнөрөл үүсгэж, халдварын тоо ихссэн гэдгийг холбогдох байгууллагууд нь хэлж байна. Иймд төрийн засгийн эрх мэдэлтнүүдийн бодлогогүй үйл ажиллагаанаас үүдэлтэй хариуцлагыг жижиг дунд бизнес эрхлэгчид бид үүрч, хохирох ёсгүй гэж үзэж байна.

Бид 60 гаруй бэлтгэн нийлүүлэгчиддээ сар бүр 100 сая төгрөгийн төлөлт хийдэг. Иймд хүргэлтийн үйлчилгээгээр зардлаа ч төлөх боломжгүй гэдийг ойлгон хүлээн авна уу.  

Дээрээс нь түрээс, татварын төлбөр нэхэгдэж маш их төлбөрийн дарамтанд байна. Олон жил хичээж босгосон бизнес, хамт олон, хөрөнгө оруулалтаа хамгаалах үүднээс #ШААРДЛАГА #ХҮРГҮҮЛЖ #БАЙНА. Үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор хангаж, гаргасан шийдвэрээ дахин нэг харж, амьдралд ойр, иргэдээ бодсон шийдвэр гаргахыг бид шаардаж байна.

Халдвар хамгааллын дэглэм баримтлах тал дээр бид нэмэлт шаардлагууд хүлээн авч ажиллахад бэлэн байна. Үйлчлүүлэгчид маань ч ухамсартай байна гэдэгт итгэж байна” гэжээ. 

Энэ мэт эсэргүүцлүүд цаашид хөвөрсөөр байхыг үгүйсгэхгүй юм.

Similar Posts

2 Comments

  1. Тийм даварсан юм гэж юу байдгийн. Амиа хичээгсэд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *