Ө.Золбаяр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллана
МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр 11:40 цагаас тангараг өргөж, Монгол Улсын Ерөнхийлөгч болно. Тэрбээр албаа аваад өөрийн хүмүүсээр нэн даруй багаа бүрдүүлэх юм.
Ерөнхийлөгч албан ёсны найман зөвлөхийн орон тоотой. Орон тооны бус зөвлөхийн тоог тодорхой тогтоож өгдөггүй онцлогтой юм.
Үндсэн зөвлөхүүдийн тоонд Хэвлэлийн төлөөлөгч багтдаг бөгөөд тухайн албан тушаалыг У.Хүрэлсүхийн үед Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ө.Золбаяр хариуцах чигтэй байна гэлээ.