ФОТО: Д.Сүхбаатарын талбайд төрийн далбаа мандуулах ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулж жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн далбаа мандуулах ёслол боллоо.

Тодруулбал, У.Хүрэлсүх өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдрийн 11:40 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөнө.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэйгээр дэмжиж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор УИХ-д Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг УИХ товлон тогтооно” гэж заасан.

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *