Шатахуун тээвэрлэж явсан галт тэрэг замын хажуу руу унажээ
Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явж байсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газар замын хажуу руу унасан байна.
Зургадугаар сарын 24-ний өдөр бороо орж төмөр замын ул шороо угаагдаж зам эвдэрсний улмаас Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд ачааны галт тэрэгний есөн вагон унаж, гурван вагоноос түлш асгарсан байна.
Одоогоор Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, найман техник хэрэгсэлтэй ажиллаж байна.