Б.Сэргэлэн: Тэр хүнийг айлгах зорилгоор худлаа ярьсан

Өөрийгөө хууль зүйн яамны ажилтан гэх залуу /2021.06.24/ Маршалын хурдны замд нэгэн иргэнтэй маргалдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтсээс тодруулахад,  “Шалгалтын явцад урьдчилсан байдлаар 28 настай, эрэгтэй С гэгч нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 20.00 цаг орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Маршалын замд 0073УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа жолооч иргэнтэй үл ойлголцож, улмаар өөрийгөө Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтэн, албан ажлаар албаны тэрэгтэй явж байна хэмээн тусгай дуут дохио ашигласан уг үйлдэлд нь холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна” гэв. 

Мөн зөрчилд нэр холбогдогч иргэн С шалгалтын явцад бичлэг хийж ирүүлсэн байна. Ингэхдээ, “Би иргэнтэй маргалдаж, айлгах зорилгоор албаны тэрэг унаж яваа гэж хэлсэн. Би ямарваа нэгэн хууль зүйн яам болон хууль хүчний байгууллагад харъяалагддаггүй, албаны тэрэг унадаггүй” хэмээн мэдүүлжээ.

Тухайн иргэн тус үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.8-д заасан “Зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохиог тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.16-д заасан “Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хуулийн зохицуулалттай байдаг.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *