Д.Амарбаясгалан: МАН дотоодын эв нэгдлээ сахин намын даргаа санал нэгтэйгээр дэмжлээ

МАН-ын бага хурлаар тус намын даргаа Л.Оюун-Эрдэнэ сонгогдсон талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл  хийж байна.

Тэрбээр, МАН-ын бага хурлаар намын дарга сонгох тухай хэлэлцлээ.

МАН дотоодын эв нэгдлээ сахин, ард түмнийхээ өмнө амалсан амлалтаа биелүүлэх үүднээс намын даргаа санал нэгтэйгээр дэмжлээ. МАН-ын даргаар 1990 оноос хойшхи шинэ үеийн, 12 дах даргаар 32 дах ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо.

Улс оронд илүү их хөгжил дэвшил бий болгох, улс төрийн намууд авилгалаас ангид байж, төр нь улс нийгэм, ард иргэддээ боломж олгох сонголтын төлөө зорьж ажиллана гэдгээ намын бага хурал дээр илэрхийлсэн. МАН үнэт зүйлээ болгож, зорьж ажиллах хэд хэдэн чиглэл бий. Үүнд 1. Хүний эрхийг дээдлэх, бэхжүүлэх, 2. Хүмүүнлэг арпдчилсан нийгмийг бий болгох, 3. МАН-аас залуу үеийнхээ тэгш боломжоор хангахаар ажиллаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *