Ерөнхийлөгчийн тангарагийн үеэр “Vandebo” хамтлагийн гишүүн электрон тамхи татжээ
Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөх ёслолын үеэр “Vandebo” хамтлагийн гишүүн, реппер Эбо электрон тамхи татсан нь олон нийтийн анхаарлыг татлаа.
Харин электрон тамхины хэрэглээний хувьд “Тамхины хяналтын тухай хууль”-д тодорхой заалт тусгагдаагүй байна.