|

Шинэхэн тэргүүн хатагтай Л.Болорцэцэгтэй танилц

Та бүхэнд Монгол Улсын 6 дахь ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэргий болох шинэхэн тэргүүн хатагтай Л.Болорцэцэгийн тухай таны тэр бүр сонсож байгаагүй баримтуудыг хүргэж байна.

 

 

  • Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021 болж МАН-с нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулан 6 дахь Ерөнхийлөгч боллоо. Түүнний гэргий Л.Болорцэцэг Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн.

 

 

  • Л.Болорцэцэг нөхөртэйгөө анх 1988 онд танилцаж 30 гаруй жил ханилаад байна.

 

 

  • Хүрэлсүх цэргийн сургуульд суралцаж байхдаа Болорцэцэгийг ангийнхаа хамгийн хөөрхөн охин гэж сонсоод царайг нь хараагүй хэрнээ утасны дугаарыг нь авч байсан гэнэ.

 

 

  • Түүнээс хойш 6 сарын дараа тэр хоёр анх удаа уулзахаар болоход Болорцэцэг найзыгаа Хүрэлсүхийг ямархуу залуу болохыг сонжуулахаар явуулж байсан гэжээ. Найз нь түүнд “Өндөр сайхан залуу байна, очоод уулз” хэмээн ятгаснаар тэр Хүрэлсүхтэй уулзжээ.

 

 

  •  Тэд 1990 онд өрх тусгаалаж айлын хажуу өрөө хөлслөн сууж байжээ. Хүрэлсүх нэг телевиз, гурван тольтой мебель ширээ, харин Болорцэцэг гэрээсээ унтах ор, диваанаа аваад хоёр талаас нийлсэн аж.

 

 

  •  Залуус хос тусдаа гарснаасаа хойш 7,8 жилийн турш байр хөлслөн амьдарсан ба хамгийн анхны орон сууцаа Хүрэлсүхийн аав ээжтэйгээ хамт амьдарч байсан орцонд авч байжээ.

 

 

  • Хүрэлсүх ангийнхаа хоёр найз болон Болорцэцэгийн ангийн хоёр залуутай хамтран “Андууд” нэртэй амьд хөгжмийн хамтлаг байгуулж байсан.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *