Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь хохирч, 10 иргэн гэмтжээ

Зургаадугаар сарын 24-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 269 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 184 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд таван хүн гэмтэж нэг хүний амь хохирсон байна. Мөн орон нутагт 10 хүн гэмтжээ. Хүүхэд өртсөн осол гэмтэл дөрөв бүртгэгдсэн байна. Тодруулбал,

Нийслэлд

  • 13:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг  Налайхын замд суудлын автомашин замын хашлага мөргөж зорчигч гурван настай хүүхэд гэмтсэн байна.
  • 15:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч долоон настай хүүхэд мөргөж гэмтээсэн.
  • 20:00 цагийн орчим Баянгол дүүрэг Энхтайваны өргөн чөлөө суудлын автомашин унадаг дугуйтай мөргөлдөж дугуйтай явсан 19 настай эрэгтэй гэмтжээ.

Орон нутагт 

  • 06.00 цагийн орчим Баянхонгор аймаг Өлзийт сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
  • 11:00 цагийн орчим Говь-Алтай аймаг Баян-Уул сумын нутагт хоёр мотоцикл мөргөлдөж жолооч зорчигч хоёр гэмтсэн.
  • 21:00 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын нутагт бага оврын жийп автомашин онхолдож зорчигч гэмтсэн.
  • 06.00 цагийн орчим Төв аймаг Лүн сумын нутагт  суудлын автомашин онхолдож гурван зорчигч гэмтсэн.
  •  23:00 цагийн орчим  Багануур дүүргийн нутагт суудлын автомашин онхолдож зорчигч нэг настай, гурван настай  хоёр хүүхэд хүнд гэмтсэн.

Түүнчлэн согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын  хөдөлгөөнд оролцсон нийт 41 зөрчил илрүүлсэн байна. Үүнийс нийслэлд 34, орон нутагт 7 зөрчлийг илрүүлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *