Найруулагч, зохиолч Б.Тамир ээлжит нэгэн кино зохиолоо бичиж дуусгажээ

Найруулагч, зохиолч, Фантастик продакшны захирал, жүжигчин Бат-Өлзий овогтой Тамир сүүлийн жилүүдэд кино урлагт найруулагчийн үүргээр хүч түрэн орж ирж байгааг бид мэднэ.

Цаашдаа МАШ НУУЦ бүрэн хэмжээний уран сайхны киногоо гурван ангитай трилоги болгох зорилттой байгаагаа өмнө нь дурдаж байсан тэрээр саяхан нэгэн шинэ зохиолыг гараасаа гаргажээ.

Ихэнх кино зохиолоо өөрөө бичиж, найруулагчийн ажлаа мөн давхар гүйцэлдүүлдэг тэрээр энэ удаад өмнө нь дурдсанчлан Халх Голын дайны тухай Маш Нууцын ээлжит нэгэн зохиолоо гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Өмнө нь үзэгчдийг байлдан дагуулаад байсан 37 дугаар Точка цуврал дээр хамтран ажилласан найруулагч, зохиолч нартайгаа мөн хамтран ажилласан бөгөөд продьюсерийн шатанд нь ташуур өгөөд явуулах шиг боллоо.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments