Удаан хугацааны үерхлийн тухай хэний ч хэлдэггүй бодит үнэн
Аманда Олеандер гэх бүсгүй өдгөө өөрийн гэсэн карьертай, олонд танигдсан цуврал зураач юм. Тэрээр нөхөртэйгөө 4 жил гаруй хугацаанд хамтран амьдарч, анхны хүүхдээ саяхан өлгийдөн авчээ.
Түүнийг алдар нэрд хүрэхэд нь хамгийн их түлхэц болсон уран бүтээл нь “Удаан хугацааны үерхэл хосуудыг хэрхэн өөрчилдөг вэ?” сэдэв цуврал зураг байж. Уг цуврал олон нийтээс өндөр үнэлгээ авч, хүн бүрийн амнаас санал нийлсэн үгс сонссон гэнэ шүү.