ТОДРУУЛГА: “Жагсаалд оролцсон албан хаагч нас барсан гэдэг нь ХУДАЛ”
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолд зориулан Төв талбайд өнөөдөр /2021.06.25/ цэргүүд жагссан. Энэ үеэр жагсаалд оролцсон албан хаагч ухаан алдсан байна.
Уг цэргийг нас барсан хэмээн олон нийтийн сүлжээнд тархсан тул бид үнэн эсэхийг холбогдох албаныхнаас тодруулахад үгүйсгэсэн хариуг өглөө.
Энэ талаар Зэвсэгт хүчний Жанжин штабийн хэвлэл мэдээллийн дарга, хурандаа Б.Отгонбаяраас тодруулахад “Төв талбайн парад жагсаалд оролцсон албан хаагч амны хаалттай, удаан зогссоноос болж ухаан алдсан.
Тэр даруй, хэдхэн минутын дараа ухаан орж, сэргэсэн. Одоогоор түүний биеийн байдал хэвийн байгаа. Ковид-19-ийн халдвартай нэг ч цэрэг байгаагүй” гэх мэдээллийг өгөв.