Ерөнхий сайдын мэдэгдэл хойшиллоо
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдаж, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон цар тахлын улмаас иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт тэтгэмжүүдийг хэзээ зогсоох тухай ярилцсан бөгөөд шийдвэр гарч “Төсвийн тодотголд: – Эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүлжилт олгохоор, – Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, – ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, – Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах асуудлыг тус тус тодотголд тусгав.” хэмээн Монгол Улсын Засгийн Газрын албан ёсны цахим хуудаснаа нийтлэгдээд байсан юм.
Түүнчлэн 18 цаг 30 минутад шууд дамжуулалт хийж, мэдэгдэл хүргэнэ гэсэн ч мөн уг үйл ажиллагаа тодорхойгүй хугцаагаар хойшилж байна.