Шинээр 2431 тохиолдол бүртгэгдэж, 2 сартай нярай энджээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 2432 тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 109694 болжээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын 1519 нь нийслэл Улаанбаатар хотод илэрсэн бол 909 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Шинээр 1207 хүн эдгэрч гарснаар нийт эдгэгсдийн тоо 69958 болон өссөн байна.
Харамсалтай нь 13 хүн халдварын хүндрэлээр нас барж, нийт амь алдагсдын тоо 518 хүрлээ.
Өвчний хүндрэлэээр нас барагсдын дунд 2 сартай нярай байсан гэх цочирдом мэдээг мөн хуваалцлаа. Эндэгсдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.