|

МАН-ын Удирдах зөвлөл шинэ лидерүүдээр бүл нэмжээ

 МАН-ын бага хурлын ээлжит XI хуралдааны хоёр дахь өдөр /2021.06.26/ Удирдах Зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталсан.

 

 

МАН-ын Удирдах зөвлөлд УИХ-ын шинэ залуу гишүүд болох Х.Булгантуяа, Ц.Мөнхцэцэг, Т.Аубакир нар сонгогджээ. Мөн Удирдах зөвлөлд МАХН-аас тодорхой тооны гишүүд сонгогдсон байна.

 

 

Бага хурлаар МАН-ын орон тооны гурван нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарыг томилсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томилогдов.

 

 

Ийнхүү МАН шинэ залуу лидерүүдээр удирдлагаа шинэчилж, МАХН-ын гишүүдээр хүчээ зузаатгажээ.

Similar Posts

1 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Хүк
Хүк
2 years ago

Бүх хулгайч нараа цуглуулсаар л