Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөхүүдээ томилжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрэмд зааснаар Ерөнхийлөгч зөвлөхүүдтэй байх бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар томилж, чөлөөлөгддөг аж.

Өнгөрсөн долоо хоногт тангарагаа өргөсөн шинэхэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зөвлөхүүдээ томилж, эхэлжээ.

Улмаар С.Мөнхсайхан Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргалыг, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалайг, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, С.Лүндэн нарыг тус тус томилжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *