“Эрдэнэс Тавантолгой” ХК топ 100 аж ахуй нэгжийн 2 дугаарт эрэмбэлэгдлээ
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өнөөдөр танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК уг жагсаалтын 2 дугаарт эрэмбэлэгдэв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2020 онд 1 их наяд 677 тэрбум төгрөийн орлоготой, 149.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн улсад 490.1 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсний зэрэгцээ нийт хувьцаа эзэмшигч иргэддээ 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгосон юм.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын утааг арилгах зорилгоор “Тавантолгой түлш” ХХК-д нийт 269.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гадна бүтээн байгуулалтын төслүүд болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 1041.8 тэрбум төгрөг, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд 883 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус хийжээ.