Сүхбаатар аймагт аянга бууж түймэр гарчээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарч, 10500 га талбай шатжээ.
Тодруулбал, Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Шовголдой гэдэг газар зургадугаар сарын 28-ны өдөр аянга бууж, хээрийн түймэр гарсан байна.
Улмаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 70 км замыг туулан очиж, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран түймрийг унтраасан байна.