Засгийн газар төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.
ҮАБЗ-өөс ирэх долоодугаар сарын 1-нээс зогсох зарим халамжуудыг үргэлжлүүлэх чиглэл өгсөн юм. Тодруулбал, хүүхдийн мөнгийг он дуустал 100 мянга хэвээр нь олгож, ус, дулаан, цахилгааны төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар ээлжит тус хуралдаанаараа 2021 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа ажээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар 11:40 цагаас мэдээлэл хийнэ.