Спутник V вакцины хоёрдугаар тун энэ сарын 30-ний өдрөөс эхлэн орж ирнэ
ОХУ-ын үйлдвэрлэж байгаа Спутник V вакцины эхний ээлжийн 20 мянган тун вакциныг /2021.05.01/ хүлээн авч улмаар ахмад настан болон суурь өвчтэй гэх мэт хүндэтгэх шалтгаантай иргэдийг дархлаажуулсан юм. Эхний тунгаа хийлгэсэн иргэд хоёрдугаар тунгаа хүлээсээр байгаа энэ цаг үед нийлүүлэгч талаас хариу мэдээлэл өгсөн байна.
Тодруулбал, Спутник вакцины 10 мянган ширхэг 2-р тунг энэ сарын 30-ны өдөр, үлдэх 10 мянган тунг 7 дугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Оросын талаас илэрхийлсэн байна. Нийтдээ 40 мянган тун орж ирэх ёстой бөгөөд хувийн хэвшил мөн оруулж ирж байгаа аж.
Монгол Улсын иргэдийн хамрагдаж буй вакцины талаар Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан (2021.5.3) мэдээлэл өгөх үедээ, “Үйлдвэрлэгчийн заавар дээр хоёрдугаар тунг хийх хугацааг 21-90 хоног гэж байгаа. Вакцины хомсдолтой байгаа энэ үед боломжтой вакцинаа хийлгэхийг зөвлөж байгаа. Вакцины улмаас хүндэрч, нас барах үзүүлэлт нь буурч байна. Монгол Улс эсрэг биеийн судалгааг эхнээсээ хийж байна. Спутник-V вакциныг хүн болгонд хийх боломж алга” хэмээж байсан юм.