Өршөөлийн хуульд нийт 1,013 ХОРИГДОЛ хамрагдана
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Өршөөлийн хуульд 2017 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутыг хүртэл хугацаанд 2002 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн,
2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн,
2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн тодорхой ял шийтгэл хүлээсэн хүмүүс хамрагдах юм байна.
Мөн 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачид хамаарах аж.
Уг хууль хэрэгжсэнээр:
- 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж,
- 374 хоригдлын хорих ялыг сольж,
- 469 хоригдлын хорих ялаас хоёр жил хасаж,
- Өсвөр насны 25 хүн, нийт 1,013 хоригдол хамрагдана. Ингэснээр 3,129 хоригдол үлдэнэ хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Өршөөлийн хуулийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн заажээ.