Хэрлэн голд нэг иргэн осолдож амиа алджээ
Хэрлэн голд зугаалж яваад осолдсон иргэний цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Баянцагаан-Уул” гэдэг газар зургаадугаар сарын 27-ны өдөр “Хэрлэн” голд найман хүн зугаалж явснаас нэг иргэн осолдсон байна.
Улмаар аймгийн аврах ангийнхан , ар гэрийнхэн нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат Т /31 настай, эрэгтэй/-г эрэн хайж зургаадугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан багийн “Өндөр цэгц” гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 38 км/-аас цогцсыг олжээ.