О.Амгаланбаатар: УОК-ын чадвар хүрэхгүй байгаа учир бөхийн барилдааныг аймагтаа хийе л гэсэн юм

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтийг өчигдөр тавьсан. Гэвч энэхүү барилдааныг зохион байгуулахгүй гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр мэдэгдсэн юм.Тэгвэл уг асуудлаар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар тайлбар өглөө.

Тэрээр  “Монгол Улс байгаа юм бол үнэт зүйл бахархал нь эрийн гурван наадам, хэл соёл. Хэдэн зуун жил дамжин ирсэн сар шинийн барилдааныг тасалдуулах нь билэгдэл талаасаа зохимжгүй байсан. Цагаан сар бол Монгол хүний хувьд хамгийн бахархалт баяр байдаг. Цагаан сар, бөхийн барилдаан, сур харваа, морин уралдаан, бичиг соёлгүйгээр УОК зохион байгуулах чадвар алга.

14 хоног тусгаарлалтад оруулаад, шинжилгээг нь аваад, барилдаан зохион байгуулах чадваргүй байна. Хийж чадахгүй байгаа зүйлийг нь Говь-Адтай аймагт хийе гэсэн. Төрийн ёс заншил, уламжлалыг тасалдуулахгүй байхыг хичээсэн. Зохион байгуулалтын бүх зардлыг МҮБХ гаргаж, аймгаас нэг ч төгрөгийн зардал гарахгүй байсан. Харин ч орлого олох байсан.

Улаанбаатар хотод халдвар нийтэд тарсан байх магадлалтай байгаа. Харин бид дэглэм нэг шат доогуур байгаа тул ямар нэг эрсдэлгүй хийх боломжтой гэж шийдсэн. Улаанбаатар хотоос гурван онгоц хөлслөх бөгөөд зардлыг нь МҮБХ хариуцахаар байсан. Эдгээр хүмүүсийг аймгийн спорт хорооны гадаа буулгаад 150 орчим хүнийг спорт зааланд барилдаанаа зохион байгуулж, эмч, засуул, тайлбарлагч, телевиз гээд оролцогч нартай аймгаас нэг ч хүн уулзаж, хавьталд орохгүй байсан.

Вакум орчин үүсгээд зөвхөн заалаа түрээслэж буцаах гэрээ хийсэн байсан. 11-ний орой буцаж нисэх байсан. Ямар ч эрсдэлгүй зохион байгуулах боломжийг судалж үзсэн. Түүнээс биш Алтайн ард иргэдийг эрсдэлд оруулна гэж бодоогүй. Хүмүүсийг буцсаны дараа тээвэрлэсэн автобусыг ариутгал хийж 14 хоног битүүмжлэх байсан. Жинхэнэ эрсдэл бол Улаанбаатар хотоос ирсэн, ирэх иргэдийн халдвар хамгааллын асуудал байсан” гэлээ.

 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *