Ил задгай бие зассан иргэнийг 10 мянган төгрөгөөр торгожээ

Өчигдөр /2021.06.29/ олон нийтийн газар “бие засаж буй” иргэний зураг цахим сүлжээнд тавигдаад байсан юм.

Энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж, тухайн иргэнд торгууль ногдуулсан байна.

Тодруулбал, “Энэ сарын 27-ны 14:00 цагийн үед Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 32 настай, эрэгтэй Ц гэгч нь бие зассан үйлдэл гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус үйлдэлд нь 10 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *