УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг цар тахлын нөхцөлд хүний эрхийг хангаж ажиллах тухай албан бичгийг ХЭҮК-т хүргүүлжээ

Хүний эрхийн зөрчил гаргаж байгаа тухай орон нутгийн иргэдээс гомдол ирсэн тул УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ц.Мөнхцэцэг энэ асуудлаар яаралтай арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгийг Хүний эрхийн үндэсний комисст хүргүүлсэн байна.

Тодруулбал, цар тахлын халдвар авсан, эсвэл ойрын хавьтагч болон гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдийн хаалга үүдэнд тусгай тэмдэг тавих, олон нийтэд зарлах гэх мэтээр орон нутгийн захиргааны байгууллагын зүгээс хүний эрхийн зөрчил гаргаж байгаа тухай орон нутгаас иргэдийн гомдол ирүүлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *