Мориноос чирэгдэж гэмтсэн 11 настай хүү НАС БАРЖЭЭ
Өчигдөр /2021.06.30/ Увс аймаг Давст сумын Нэгдсэн эмнэлэгт 11 настай хүүхэд нас баржээ.
Тодруулбал, 11 настай Б нь энэ оны зургадугаар сарын сарын 12-ны өдөр мориноос чирэгдэж гэмтсэн байна. Улмаар тус эмнэлэгт ухаангүй байдалтай эмчилгээ хийлгэж байхдаа амиа алджээ.
Одоогийн байдлаар хэргийг Увс аймаг дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна.