Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд живж амиа алджээ
Гурван хүн Улиастай голыг явганаар гаталж байгаад нэг нь осолдож, амиа алдсан байна.
Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Чингэлтэй дүүргийн харьяат 31 настай эрэгтэй Ц-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Тухайн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд Улиастай голоос цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн III хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн талаар ОБЕГ-аас мэдээлэв.