ЭМЯ: Коронавирусийн халдварын 2,485 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 8,000 орчим хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,485 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 117,963 боллоо.
Мөн хугацаанд уг өвчний хүндрэлээр 15 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Талийгаачийн гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.