Н.Наранбаатар цахим наадмыг НАЙРУУЛАХГҮЙ
Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, Б.Баатар, Г.Цоггэрэл зөвлөх найруулагчаар ажиллана гэж наадмын зохион байгуулах комиссоос мэдээлж байв.
Харин наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах шийдвэр гарснаар Н.Наранбаатар бус, Б.Баатарын баг хариуцан ажиллахаар болжээ.
Соёлын дэд сайд М.Батбаяр цахим наадмыг Н.Наранбаатар найруулна хэмээн худал мэдээлэл тараасан тул уучлал хүссэн байна.