Ковид-19 халдварын хүндрэлээр нас барсан талийгаачдад зориулж зул өргөжээ

Өчигдөр /2021.06.30/ иргэд Чингисийн талбайд цуглан ковид-19 өвчний хүндрэлээр нас барсан иргэдэд зориулж зул өргөжээ.

МУСТА, Жүжигчин А.Мөнгөнзул хэлэхдээ “Ковидоор бараг л 1 цагт 1 зүрх зогсож бна. Би л болж байвал бусад нь хамаагүй гээд сууж чадсангүй. Олон сайхан эрдэнэт хүмүүсээ энэ аюулт өвчний улмаас алдсанд гүнээ харамсаж байна.

Бурхан болсон иргэдийнхээ ар гэрт гүн эмгэнэл илэрхийлэж талбай дээр залуусын хамт зул өргөлөө. Иргэд ч,эмч нар ч #Notsahimnaadam2021 эсэргүүцэж байна. Харин төр хэзээ вэ. Өрөөлийн төлөө өгөөмөр сайхан сэтгэл гаргаж байгаа мундаг залуусдаа баярлалаа.Сэтгэл байвал сэрээгээр ч газар хагална” гэсэн байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments