Eruul.gerege.mn систем ажиллахгүй болсны улмаас PCR шинжилгээг зогсоожээ

Eruul.gerege.mn системийн ашиглалтын төлбөрийг төлөөгүйн улмаас үйл ажиллагааг зогсоосон байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр “Еruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбоотойгоор өнөөдөр эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болсонд хүлцэл өчье” хэмээн хэллээ. 

 

Eruul.gerege.mn систем ХӨСҮТ болон ОБЕГ-тай хамтран ажилладаг бөгөөд уг системээр дамжуулж иргэд шинжилгээ өгөх цаг авах болон шинжилгээний хариугаа хүлээн авдаг. Гэвч тус системийг ашигласан төлбөрийг сүүлийн гурван сарын турш төлөөгүй учир өнөөдрөөс /2021.07.01/ зогсоож буйгаа мэдэгдсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *