Х.Нямбаатар: Наадмыг бүтэн жилээр хойшлуулж хүй 7 худагт барьсан майхан, гэрээ буулгана

Өнөөдөр /2021.07.1/ коронавирусын халдвар их, нас баралт буурахгүй байгаагаас шалтгаалан УОК-ын хурлаар цахим наадмыг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр,  “Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Засгийн газар маргааш өглөө 09:00 цагт ээлжит бусаар хуралдана.

Улсын Онцгой комиссын энэхүү шийдвэрийг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ” гэв.

Мөн “Хуулийн хугацаанд буюу долдугаар сарын 11-13-нд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлуудыг хангаж байсан. Энэ хүрээнд видео контентуудыг бэлдэж байсан бөгөөд баярын өдрүүдэд цацах болно” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *