Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 25 суурин цэг ажиллана.

Цэгүүдэд нийт 40 багийн 288 эмч, ажилтан ажиллаж, 13,815 иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 6,277, II тунд 1,307 буюу нийт 7,584 иргэнийг дархлаажуулжээ. Энэ өдөр 132 жирэмсэн эх, 12-15 насны 4,355, 16-17 насны 850 хүүхэд дархлаажуулалтад хамрагдав.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,015,000 иргэн I тунд, 882,219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2,231 жирэмсэн эх, 12-15 насны 16,188, 16-17 насны 14,272 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүд:

1

2

3

4

5

6

7

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *