УЯАЧИД: Монголчууд 100 жилийн түүхэндээ наадмаа тасалдуулж байгаагүй

Монголын морин спорт уяачдын холбооноос баяр наадмыг цуцлахыг эсэргүүцэж, Төв талбайд морьтойгоо ирж жагсаал хийж байна.

Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч Ц.БатсайханХолбооноос уяачдыг санаатайгаар зохион байгуулж өдөөн турхирсан зүйл байхгүй. Бүтэн жилийн хүч, хөдөлмөрөө зориулсан уяачид маань өөрсдийн хүсэл зоригоор ирсэн.

Морин спорт, уяачдын холбооноос ч баяр наадмыг хойшлуулах саналаа эргэж харахыг хүсэж Засгийн газарт шаардлага хүргүүлээд байна. Уяачид, малчин түмэн 100 жилийн түүхэндээ наадмаа тасалдуулж байгаагүй.

Цар тахлын нөхцөл байдал хүндхэн байгаа ч наадам хойшлуулах сэдвээр далимдуулан өв уламжлал, морьтон түмний соёл руу дайрч байгаа гадаадын гар хөл бологсод байхыг үгүйсгэхгүй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *