Гэрэгэ систем: Төлбөрөө аваагүй ч системийг ХЭВИЙН АЖИЛЛАГААНД ОРУУЛЛАА

“Гэрэгэ системс” ХХК дөрөвдүгээр сараас хойш төлбөрөө аваагүй тул өчигдөр буюу долоодугаар сарын 1-ний 00:00 цагаас системээ зогсоохоос аргагүй болсон талаараа мэдэгдэж байсан.

Тэгвэл тус компани ажлын хөлсөө авч чадаагүй байгаа хэдий ч иргэдийн эрүүл мэнд, амь нас, цар тахалтай тэмцэж буй эмч, ажилтнуудын хичээл зүтгэлийг үнэгүй болгохгүйн тулд системээ хэвийн ажиллагаанд оруулахаар боллоо хэмээн мэдэгдэв.

Төлбөр төлөөгүй гэх асуудлын талаар өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Eruul.Gerege системийг 2020 оны арванхоёрдугаар сараас ашиглаж эхэлсэн. УОК, ХӨСҮТ “Гэрэгэ систем”-тэй гуравласан гэрээ хийж, энэ программ ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар программд ямар нэгэн асуудал үүсээгүй. Төлбөрийн асуудлууд шийдэгдсэн. Гэрээний дагуу хэвийн ажиллагаанд орж эхлэхээр системийн сайжруулалтаа хийгээд явж байна” хэмээн хэмээсэн.

Гэсэн хэдий ч долоодугаар сарын 2-ны буюу өнөө өглөөний 08:00 цагт “Гэрэгэ системс” ХХК төлбөрөө аваагүй байгаа хэдий ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсноо мэдэгдэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *