ЗГ: Цахим наадмыг бүтэн жилээр хойшлуулах эцсийн шийд гараагүй байна
Үндэсний их баяр наадмыг цахим хэлбэрээр үзэгчгүй зохион байгуулах санаачлагыг зарим иргэдийн зүгээс эсэргүүцэж УОК-оос баяр наадмыг бүтэн жилээр хойшлуулах саналыг гаргасан.
Үүний дараа цахим наадамд оролцохоор орон нутгаас нийслэлийг зорьж ирсэн уяачид эсэргүүцэл илэрхийлэн улс, аймаг, сумын наадмыг нэгэн зэрэг үзэгчгүй зохион байгуулах шаардлага хүргүүлсэн юм.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2021.07.02/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЗГ наадмыг бүтэн жилээр хойшлуулах УОК-ын саналыг дэмжсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ч.Болортуяа дээрх мэдээллийг үгүйсгэж, “Засгийн газрын хуралдаан дуусаагүй, шийдвэрээ эцэслэн гаргаагүй байна” гэлээ.