ШУУРХАЙ: Засгийн газар цахим наадмыг ХОЙШЛУУЛАХ шийдвэр гаргалаа

Үндэсний их баяр наадмыг цахим хэлбэрээр  үзэгчгүй зохион байгуулах санаачлагыг  зарим иргэдийн зүгээс эсэргүүцэж УОК-оос  баяр наадмыг бүтэн жилээр хойшлуулах саналыг гаргасан.

Үүний дараа цахим наадамд оролцохоор орон нутгаас нийслэлийг зорьж ирсэн уяачид эсэргүүцэл илэрхийлэн  улс, аймаг, сумын наадмыг нэгэн зэрэг  үзэгчгүй зохион байгуулах  шаардлага хүргүүлсэн юм.

Засгийн газрын хэвлэлийн албаны  дарга Ч.Болортуяа  “Засгийн газрын хуралдаан дуусаагүй,   шийдвэрээ эцэслэн гаргаагүй байна” гэх мэдээллийг өгөөд байсан.

Гэвч баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Засгийн газар УОК-оос гаргасан саналыг дэмжиж цахим наадмыг бүтэн жилээр хойшлуулах шийдвэр гаргажээ.

МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ҮЗЭХ: 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *